Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс эхлүүллээ

ШИНЭ СЭРГЭЛТ - ШИНЭ НИСЛЭГ

Монгол Улсын Агаарын тээврийн түүхэнд нэгэн хуудас шинээр бичигдэж Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс ЭХЛҮҮЛЛЭЭ.

ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажилланаа.

  • Засгийн газрын Агаарын тээврийг либералчлах бодлогын хэрэгжилт.
  • "Монголд зочлох жил 2023-2025"-д шинэ зах зээл, шинэ урсгал.
  • ШУУД-ХЯМД-ХҮРТЭЭМЖТЭЙ нислэг

"МИАТ" компани нь Тайландын чиглэлд 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол ThaiVietJet компаний нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой боллоо Тайланд-Монголын хооронд шууд нислэг эхлүүлэхэд санаачлага гаргаж идэвхи зүтгэлтэй ажилласан хоёр талын бизнес эрхлэгч залуус, ThaiVietJet компани, ИНЕГ-т талархал илэрхийлье.