Японы алдарт forbesjapan.com сайт бидний үйл ажиллагааг онцолж нийтлэл бичжээ. Уг нийтлэлд Монгол улс Японоос жуулчид хүлээн авах хүсэлтэй байгаа талаар, өнгөрсөн 5 дугаар сард Япон улсад зохион байгуулсан Монгол-Японы аялал жуулчлалын форум уулзалтын талаар онцгойлон дурдсан байна.
Уг форум уулзалтын үр дүнд Монгол-Японы олон аялал жуулчлалын тур оператор компаниуд хамтран ажиллах эхлэлээ тавьж, Япон улсаас Монгол орныг зорих жуулчид ихсэж байгаад бидний зүгээс баяртай байна. Монголд минь тавтай морилж, тухлан саатаарай.