“Аэро Монголиа” ХХК нь Улаанбаатар - Сөүл - Улаанбаатарын чиглэлд өнгөрсөн сарын сарын 1-нээс анхны нислэгээ эхлүүлсэн. Тухайн үеэс 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж 5000 орчим суудал нийлүүлжээ.
Хоёр орны шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж буй УБ-СӨҮЛ-УБ-ын чиглэлд нислэг үйлдэж эхэлсний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болов. “Welcome to Mongolia” арга хэмжээг БНСУ-ын Сөүл хотод зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм.
Энэ онд зуны нислэгийн хувиараар нийт авиа компаниуд УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 36-46 удаагийн, Бусаны чиглэлд 6-7 удаагийн нислэг үйлдэж, 500 мянган суудлын нийлүүлжээ.