"Чингис хаан" олон улсын нисэх буудалд Julius Dein-г угтан авлаа

Сошиалд 70 гаруй сая дагагчтай илбэчин Julius Dein "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд буулаа. Тэрээр ойрын зайн илбээрээ алдартай бөгөөд алдартнуудын үдэшлэг, томоохон арга хэмжээ, Академийн шагнал гардуулах ёслолд оролцож илбэ үзүүлдэг ба 2021 онд интернэтэд хамгийн их хандалттай сувгуудын нэгээр тодорч байжээ.

Тэрээр энэ буюу 8 сарын 19-ны өдөр зохион байгуулагдах NASSUMMIT-2023 арга хэмжээнд оролцож, залуус та бүхэнтэй олон сонирхолтой хөтөлбөрөөр уулзах юм. Түүнчлэн Нүүдэлчин соёлын фестивалыг үзэж дэлхийд Монголчуудын ахуй соёлыг танилцуулах сонирхолтой хөтөлбөртэй ирсэн юм.