Италийн хөл бөмбөгийн хүүхдийн сургалт “ITALLIAN SOCCER CAMP” нь ноён Шембри Маркогийн санаачилгаар 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Италийн хөл бөмбөгийн холбоотой хамтран дэлхийн 30 гаруй улс оронд жил бүр зохион байгуулдаг.
БОАЖ-ын Дэд сайд, Хөл бөмбөгийн холбооны хүүхдийн хорооны дарга М.Ганбаатар санаачлан албан ёсоор хүсэлт тавьснаар энэ жилээс эхлэн “ITALLIAN SOCCER CAMP"-ийг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулахаар болсон.
2023 оны тус арга хэмжээ “Дэлхийн аваргын эрэлд” гэсэн уриатай манай улсад болох бөгөөд бие төлөөлөгч Дэлхийн аварга, алдарт хөл бөмбөгчин Ж.Замбротта /Ganlucca Zambrota/, Италийн шигшээ багийн 5 дасгалжуулагч, олны танил Freestyler тамирчин Сванн Ритозза /Swann Ritossa/ нар хүрэлцэн ирээд байна хүрэлцэн ирээд байна.
“ITALLIAN SOCCER CAMP 2023” хүрээнд сургалтад оролцохоор 1200 гаруй хүүхэд бүртгүүлснээс 8-14 насны 120 хүүхдийг сонгон шалгаруулж, Италийн алдартай багш дасгалжуулагчид 4-5 өдрийн сургалт явуулна. Сургалтад хамрагдсан хүүхдүүдэд тоглолтын хувцас, диплом гардуулах юм. Эдгээр хүүхдүүдээс 3-5 хүүхдийг шалгаруулж 2023 онд Итали улсад болох олон улсын хөл бөмбөгийн баярт бүрэн санхүүжүүлж оролцуулна.
Алдарт хөл бөмбөгчин, дэлхийн аварга Ж.Замбротта нь олон улсын түвшинд Италийн шигшээ багт 98 удаа тоглолтод оролцож, ДАШТ-д гурван удаа, УЕФА-гийн Европын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа, 2009 оны Хөл бөмбөгийн Холбооны цомд, 2000 оны Зуны Олимпын наадамд оролцож байсан юм.
Италийн Freestyler тамирчин Сванн Ритозза /Swann Ritossa/-ийн сошиал хуудас дах дагагчийн тоо 3 сая давсан бөгөөд 2022 оны Италийн football freestyle-ийн аварга, Европын football freestyle-ийн дэд аварга, Катар 2022 хөл бөмбөгийн дэлхийн аваргын албан ёсны Freestyler тамирчин зэргээр нь олон улсын спорт сонирхогчид мэддэг.