Хойд бүсийн дуудлага хүлээн авагч, жолооч холбоочдын сургалт үргэлжилж байна

Онцгой байдлын байгууллага гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн чадавхыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд харилцаа холбооны систем, техник технологи хурдацтайгаар хөгжихийн хэрээр улс үндэсний болоод төр, хувийн хэвшлийн байгуулга, иргэдийн хэрэглээ түүнийг дагаад хувьсан өөрчлөгдөж, технологийн дэвшил рүү хүч түрэн орж эхэлсэн. Үүнийг дагаад байгууллагын холбоочдыг тасралтгүй суралцах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, техникийг бүрэн ашиглаж чаддаг байхыг шаардах болсон.

123.jpg

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар зохион байгуулж буй Хойд бүсийн дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдын сургалтыг Булган аймгийн Онцгой байдлын газарт зохион байгуулж байна.Сургалтад хойд бүсийн долоон аймгийн Онцгой байдлын газрын нийт 95 алба хаагч оролцож байгаа бөгөөд холбоочин дайчдыг харилцаа холбоо, мэдээллийн технологи, сүлжээний техник хэрэгслийг ашиглах, зохион байгуулах, мэдээ мэдээллийг цаг алдалгүй дамжуулахын зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд зорьж байна.

Сургалтыг нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар оролцож, амжилт хүслээ.Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд холбоо, мэдээллийн шинэ технологиудыг нэвтрүүлэх шаардлага тулгардаг бөгөөд бид 2023 оны гуравдугаар үндсэн зорилтыг “Холбоо, зарлан мэдээллийн чадавх, цахим ашиглалтыг нэмэгдүүлэх” гэж дэвшүүлсэн. Иймд дээрх үйл ажиллагааны хэрэгжилтийг бүрэн хангахад алба хаагчдыг чадавхжуулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг шат шатандаа тогтмол зохион байгуулах нь нэн тэргүүний асуудал бөгөөд үүний нэг жишээ нь хойд бүсийн “Дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдод мэдлэг олгох бүсчилсэн дадлага, сургалт юм. Та нар бол гамшиг ослын голомтоос харилцаа, холбооны бүхий л төрлийн техник хэрэгсэл ашиглан холбоо зохион байгуулж, мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авч, удирдах албан тушаалтны шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр ханган ажиллаж буй байгууллагын амин чухал эд эс.

Иймд та бүхэн энэ сургалт, дадлагаар олж авсан мэдлэгээ цаашид улам бататган, өөрсдийгөө шинэ зүйлд туршин чадвараа хөгжүүлж, албан үүргээ гүйцэтгэхэд илүү үр дүнгарган ажиллана гэж итгэж байна” гэв. Мөн алба хаагчидтай ажлын байрны нөхцөл, хувцас хангалт болон үүрэг гүйцэтгэхэд тулгамдаж буй бусад асуудлын талаар санал солилцсон бөгөөд алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгээр хангах, зөвлөмж өгөхөөр Онцгой байдлын байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгийн талаар мэдээлэл өглөө.