УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Улс орны эдийн засгийн байдал, хөгжилд чухал ач холбогдолтой хуулийн төсөл тул гишүүд нухацтай хандаж, хэлэлцүүлгийн шатанд сайжруулах, давхардал хийдлийг арилгах шаардлагатайг УИХ-ын дарга Г.Занданшатар анхаарууллаа. Иймд санал хураалтыг хойшлуулж, иргэдэд хуулийн төслийг сурталчлан таниулах, талуудын саналыг тусгах зэрэг ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахыг холбогдох байнгын хороонд чиглэл болгов.