Засгийн газрын хуралдаанаар 15 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Тус хуралдааны товд “Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журам” Засгийн газрын тогтоолын төсөл, УИХ-ын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын биелэлтийг зохион байгуулах болон барилгын салбарт үүссэн хүндрэлтэй асуудал, Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудал багтсан байна.

Нийт 15 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн аж.