"Багшийн цалин нэмэх түр хороо"-ноос өнөөдөр "Live conference center" төвд мэдээлэл хийлээ.
Тус хорооны гишүүд өнгөрсөн сард сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн багш нарын цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тогтоох шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч хариуг өгөөгүй тул энэ сарын 21, 16-нд сануулах ажил хаялт зохион байгуулах гэж буйгаа мэдэгдэв.
Тэд өнгөрсөн сарын 30-нд Д.Сүхбаатарын талбай болон 21 аймагт цуглаан зохион байгуулсан. Засгийн газраас шаардлагын хариуг ирүүлээгүй учраас ҮЭ-тэй хамтран Арбитрын шүүхэд хандах, ажлын 14 хоногт багтааж хугацаагүй ажил хаях ажил зохион байгуулна. Харин Засгийн газраас багш нарын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргавал ажил хаяхгүй гэдгийг хэллээ.
Ажил хаялтад төрийн өмчит ЕБС, цэцэрлэг, МСҮТ-ийн багш нар нэгдэхээ илэрхийлжээ.