Нийслэлд нөөцийн махны борлуулалт өнөөдрөөс худалдаанд гарна.
Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын баг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцжээ. Тухайлбал, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг хамруулан худалдаанд гарах бэлтгэл явц хэрхэн хангагдсан болон хөрөөдөж савлах үйл явцтай газар дээр нь танилцаж хяналт тавин ажилласан байна.
“Агро нэгтгэл трейд” ХХК 2150 тн, “Стандарт мах” ХХК нь 1000 тн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК тус бүр 1250 тн мах нөөцөлж бэлтгэжээ.