Манай улс 1993 оноос хойш эдүгээ 24 дэх жилдээ Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэж байна. Уг өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн иргэдэд урлаг соёлыг тасралтгүй түгээж, уламжлан хөгжүүлж, соён гэгээрүүлж буй Соёлын ордны хамт олон багагүй ажлуудыг санаачлан хийжээ.
Тухайлбал, тус Соёлын ордны хамт олны санаачлагаар Туул гол орчмоор их цэвэрлэгээ хийж, гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Мөн Нийслэлийн Соёл урлагийн газраас есөн дүүргийн Соёлын ордны уран бүтээлчдийн дунд олон төрөлт спортын арга хэмжээ зохион байгуулжээ. Тус тэмцээний гар бөмбөгийн төрөлд Баянзүрх дүүргийн Соёлын ордны баг тамирчид гутгаар байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна.