Улаанбаатар хотод энэ оны хоёрдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 11, өмнөх сарынхаас 1.8 хувиар нэмэгдсэн байна.
Хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.99 сая төгрөг болжээ. Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.65 сая төгрөгийн үнэтэй байв.
Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.