Г.Занданшатар: Баялгийн сангийн удирдлага, менежментийг хараат бус, бие даасан байлгах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндэсний баялгийн сан бол өсөн үрждэг “хуримтлалын” сан болох ёстой тул хараат бус, бие даасан менежмент бүхий зохицуулалт хэрэгтэй” гээд төслийн холбогдох заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.