Өмнөговь аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөв

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөлт өглөөний 4.49 цагт тус сумын төвөөс хойд зүгт 32 км,  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс хойд зүгт 56 км, Мандал-Овоо сумын төвөөс зүүн урд зүгт 72 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг аж.