“Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас дулааны шугам, тоноглолд энэ зун засвар хийх хуваарийг баталжээ.
Нийслэлийн айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг энэ сарын сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлэх юм байна. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-нд эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай аж.
Тус компаниас гаргасан графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлахыг мэдэгдэв. Хуваарийг хүргэе.