Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж байгаа. "Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээнд нийслэлийн 34 агентлаг нэгж, байгууллагын 1900 ажилтан албан хаагчид нэгдэж өнөөдөр Сэлбэ, Улиастай, Дунд гол дагуух хогийг цэвэрлэлээ. Энэхүү арга хэмжээ өнгөрсөн 04 дүгээр сарын 1-ний өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 9 дүүргийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын ажилтан албан хаагчид хамрагдаж 900 мянган метр квадрат нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэжээ.