Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд энэ он гарснаас хойш тавдугаар сарын 17-ны байдлаар 3361 өрхөд 397.3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.
Үүнээс Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2082 өрхөд, 130 тэрбум төгрөгийн зээлийг 1279 өрхөд олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 60 орчим хувиар өссөн үзүүлэлт гэдгийг төв банк мэдээлэв.
УИХ-аас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан юм. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгджээ.