Ойрын өдрүүдэд аадар бороо орж, салхи түр зуур ширүүснэ

Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш нутгийн төв хэсгэээр, нөгөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, маргааш нутгийн зарим газраар, энэ сарын 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй. Иймд цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авах, гэрээс гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй үлдээхгүй, гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ.