СЕХ нам эвслийн мөрийн хөтөлбөрийг цахимд байршуулав

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслийн мөрийн хөтөлбөрийг цахимд байршуулав.

Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцох ба тэдгээрийн мөрийн хөтөлбөрийг https://shorturl.at/daEXe холбоосоор орж, үзэх боломжтой. Түүнчлэн Үндэсний аудитын газар нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн аудитын дүгнэлтийг цахимд байршуулсан байна.


 Сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн нэрс:

1. Монгол Ардын нам

2. Ардчилсан нам

3. Үндэсний эвсэл

4. Иргэний зориг ногоон нам

5. "Шинэ нэгдсэн эвсэл" (МУНН-ШН)

6. Монголын Либерал Ардчилсан нам

7. Эх орон нам

8. Бүгд найрамдах нам

9. Монголын социал демократ нам

10. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

11. Иргэний хөдөлгөөний нам

12. ХҮН нам

13. Эх орончдын нэгдсэн нам

14. Монгол консерватив нам

15. Ард түмний хүч нам

16. Монголын хүний төлөө нам

17. Үнэн ба Зөв нам

18. Эрх чөлөөний эвсэл нам

19. Ард түмний олонхийн засаглал нам

20. Иргэдийн оролцооны нэгдэл нам

21. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам.

Үндсэн хуульд зааснаар, УИХ-ын 126 гишүүний 78-ыг нь олныг төлөөлөх зарчмаар (мажоритор), 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here