Аврагч-нохой хөтлөгч бэлтгэх сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардан авлаа

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албанаас “Албаны нохойг сургаж дадлагажуулах, аврагч-нохой хөтлөгчийг бэлтгэх” сургалтыг “Хилэм Ост” усны дадлага сургалтын байрлалд зохион байгууллаа.

​Сургалтад Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах анги, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий аймгийн 21 нохой хөтлөгч хамрагдсан юм. 

Болзошгүй аюулт үзэгдэл, ослын голомтод эрэн хайх, аврах, ангийн гаралтай хориотой түүхий эд, тэсэрч дэлбэрэх бодис олж илрүүлэх төрөл мэргэжлээр мэргэшүүллээ.

Албаны нохой сургах ерөнхий онол, мал эмнэлгийн анхан шатны тусламж, хэрэглэлтэй, ерөнхий, мэргэжлийн дасгал гэсэн төрлүүдээр онолын болон ур чадварын шалгалт авч, нохой-хөтлөгчийн  мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here