НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян, Түвшинширээт суманд ажиллалаа.
Ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, өвөлжилт, хаваржилтын улмаас үүссэн нөхцөл байдал, дэмжлэгийн талаар санал солилцсон юм.
Дээрх сумдад зудад өртөж малгүй болсон, малын тоо толгой багассан айл, өрхүүдийн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийт 260 орчим иргэнд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өглөө.