Улаанбаатар хотод энэ оны тавдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 11.9, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгджээ.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ дээрх сард 4.02 сая төгрөг болж, Баянгол, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.17 сая төгрөг хүрчээ. Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.90 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.62 сая төгрөгийн үнэтэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.