III, IV хорооллын авто замыг хааж, засна

Нийслэлийн Баянгол дүүрэг, Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 19-ний өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 6:00 цагийн хооронд хааж, засна.

Тус авто замыг асфальт бетоноор хучих юм. Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.