Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.
Дээрх ой, хээрийн гал түймэрт ойн 583 га, хээрийн 684,737 га нийт 685,521 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар байгаль экологид 265.7 сая төгрөг, эд материалын 73.9сая төгрөг, гал түймрийг унтраахад 13 сая төгрөг зарцуулж, нийт 353 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрээс 1 байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгаалав.
Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч, Хил хамгаалах байгууллагын 98 алба хаагч, Цагдаагийн байгууллагын алба 9 хаагч, орон нутгаас 1527 иргэн нийт 2390 хүн ажилласан байна.