Ахлагчийн мэргэжлийн боловсрол олгох жилийн суралцагчид цэргийн тангараг өргөлөө

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь 2024-2025 оны хичээлийн жилээс ахлагчийн мэргэжлийн боловсрол олгох жилийн сургалтыг эхлүүлсэн.

Цагдаагийн байгууллагын “Цагдаа”, Хил хамгаалах байгууллагын “Хилийн харуулын дарга”, Онцгой байдлын байгууллагын “Аврагч”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Харуул хамгаалалтын албаны ажилтан” гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрт суралцуулж байна.

Тус сургалтад элссэн 170 гаруй суралцагчийн Монгол Улсын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа тус сургуулийн жагсаалын талбайд боллоо.

Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль