Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смиттэй албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смитт хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, тогтвортой амжиргаа, тэдний оролцоог хангасан хөгжлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж, "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган"-ыг Монгол Улсад амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ.
Харин Шадар сайд С.Амарсайхан 2023-2024 оны зудын гамшгийг даван туулахад НҮБ-ын Хүн амын сангаас үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид талархаж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.
Талууд цаашид гамшгийн үеийн нийгмийн хамгаалал, жендерт суурилсан хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах талаар санал солилцлоо.
Мөн гамшгийн үед яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнд олон нийтийг чадавхжуулах, гамшгийн үеийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлд үе шаттай сургалтуудыг зохион байгуулж ажиллахаар харилцан тохиролцов.