“Монгол цэрэг-2024” практик буудлагын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2024” практик буудлагын спортын II түвшний тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хувийн дүнгээр  мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн гадаад харилцааны мэргэжилтэн, дэслэгч А.Энх-Ариун мөнгө , карабины стандарт төрөлд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Нямсүрэн хүрэл медалийн эзэн болсон юм.

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 200 гаруй алба хаагч оролцож, зургаан төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.