“Монгол-Хятадын экспо” хоёр дахь удаагийн арга хэмжээнээс 1.6 сая юанийн орлого оржээ

 

“Монгол-хятадын Экспо” хоёр дахь удаагийн үзэсгэлэн арга хэмжээ энэ өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
Экспоны үеэр хурал форум, худалдаа хөрөнгө оруулалтын нийт 13 арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр 2 талын 19 аж ахуйн нэгж 1 тэрбум 8 сая юанийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

Мөн үзэсгэлэн худалдаанд Монголын талаас 380 гаруй ААН-ийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцож, эхний 3 өдрийн байдлаар 1,6 сая юанийн борлуулалт хийсэн байна.