Улсын хэмжээнд энэ оны 10 дугаар сарын байдлаар 431.3 мянган тонн үр тариа хураан аваад байна. Түүнчлэн:
- 244.5 мянган төмс,
- 229.5 мянган тонн хүнсний ногоо,
- 243.3 мянган тонн таримал тэжээл,
- 55.1 мянган тонн техникийн ургамал тус тус хураажээ.
Мөн 1 сая тонн хадлан, 25.1 мянган тонн гэр тэжээл бэлтгээд байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад төмс хураалт 66.6 мянган тонн, хүнсний ногоо 52.7 мянган тонноор, техникийн ургамал 7.2 мянган тонноор, таримал тэжээл 2.4 мянган тоноор тус тус нэмэгджээ.
Харин хадлан, гар тэжээл бэлтгэл буурсан үзүүлттэй гарсныг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч Б.Уянгаа мэдээллээ.