Увс нуурын хотгор, Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -9…-14 градус хүрнэ.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...-8 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.