Нийслэлд өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 1-нээс эхлэн зөрчилтэй тээврйн хэрэгсэл, автомашиныг нийтийн хөдөлгөөнд оролцуулахгүй хязгаарлаж байна. Тодруулбал, Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд энд:
- Зөрчлийн торгуулиа төлөөгүй,
- автотехникийн үзлэг, оношилгоонд ороогүй,
- Жолоочийн хариуцлагын албан журмын болон тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдаагүй,
- тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэл орж байна.
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл байна гэсэн тооцоо гарчээ. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт, хязгаарлалт, татвар, торгууль төлөхттэй холбоотойгоор Автотээврийн үйлчилгээний төв, автотехникийн үзэлэг оношилгооны газруудад амралтын өдрүүдэд ачаалал үүсжээ.