ГХУСАЗЗАА-ны дарга БНИУ-ын Элчид сайд Жованна Пиккарета тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл өнөөдөр (2024.10.24) Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарета болон тус улсын төрийн өмчит “Леонардо” компанийн Зүүн Хойд Ази ба Далайн бүс хариуцсан Бизнесийн хөгжлийн дэд захирал Анжело Сечини нарыг хүлээн авч уулзлаа.

3 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын эхэнд, хатагтай Жованна Пиккарета хоёр улсын хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлсэн.

May be an image of 3 people and text

Талууд түүнчлэн хууль сахиулах байгууллагуудад орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх боломж хийгээд чиглэлийн бусад асуудлаар санал солилцлоо.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтад Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Бригадын генерал Н.Ганболд, Элчин сайдын яамны Батлан хамгаалахын дэд атташе, Фрегатын ахмад Анри Алессандро Мишель Бомбарди, Улс төрийн зөвлөх Г.Оч болон “Леонардо” компанийн төлөөллүүд байлцлаа.