Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм.

Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 225 хүний амь нас, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын 6.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. ОБЕГ болон аймаг, орон нутгаас 2021-2023 онд нийт 220 орчим сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах хүрээнд тохижилт, засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Үндсэн үүргийнхээ хажуугаар бүтээн байгууллатын олон ажлыг өрнүүлж байгааг сайшаан, аялал, зугаалгын улирал хэлэснтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, бүх шатны байгууллага, иргэдийн уялдаа холбоог сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо.