ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд “Инженер геодези” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн туршилтын нислэгийн виртуал хичээлийн сургалт, дадлагад ашиглагдах 85 инчийн ухаалаг дэлгэц, дроны удирдлага, дроны виртуал программ хангамж болон сургалтын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Цаашид гамшиг судлалын салбарт ухаалаг технологи ашиглаж, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, ой, хээрийн түймэр, үер, ган, зудын нөхцөл байдлын зураглал боловсруулах, хохирлын хэмжээг тодорхойлоход аюулт үзэгдлийн тохиолдол бүрд инновацыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм.
Мөн мэргэжлийн багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, хичээлийн хөтөлбөрт технологийн хичээлийг нэмж оруулах, мэргэжлийн инженерүүдээр сонсогч, суралцагчдад хичээл, сургалт зохион байгуулахаар боллоо.