Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр (ээлжит бус) хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
- Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Э.Билгүүн
- Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулж, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч О.Батсүх
- Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань
- Сүхбаатар дүүргийн Сэлбэ нэгдсэн эмнэлгийн төслийн хэрэгжилтийн танилцуулгыг Ашиглалтын өмнөх төслийн багийн удирдагч Л.Баярхүү
- Дүүргийн Эрүүл мэндийн төв, Сэлбэ нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны тайлангийн тухай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга М.Одгэрэл
- Бусад (Төрийн цол одон медаль) асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
Мөн ИТХ-ын хурлын хороодоор


- Хууль зүй, төрийн байгуулалтын хороо /дарга С.Цэрэнлхам/
- Төсөв, санхүү, эдийн засгийн хороо /дарга Д.Ууганбаяр/
- Газрын харилцаа, байгаль, экологийн хороо /дарга Ц.Цогт-Од/
- Нийгмийн бодлогын хороо /дарга Л.Мөнхтүвшин/
- Тохижилт, дэд бүтцийн хороо /дарга С.Эрдэнэцэцэг/
- Хүний эрх, ёс зүй, өргөдөл гомдлын хороо /дарга Г.Даваацэцэг/
- байгуулан ажиллахаар боллоо.































