Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 2025 оны 4 дүгээр сард хамгийн их 5.20 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.
Шинэ орон сууцны дундаж үнэ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 1301.6 мянган төгрөгөөр (38.0 хувь) хамгийн их, Хан-Уул дүүрэгт 248.2 мянган төгрөгөөр (5.8 хувь) хамгийн бага нэмэгдсэн байна.
Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.52 сая төгрөг болжээ. Харин дундаж үнэ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 1 127.6 мянган төгрөг (26.1хувь) хамгийн их, Хан-Уул дүүрэгт 569.2 мянган төгрөгөөр (13.2 хувь) хамгийн бага нэмэгджээ.
































