Дунд голын ай савыг цэвэрлэж байна

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, дүүргийн зам талбайн үйлчилгээ хариуцсан байгууллагууд, 1-34 хорооны Ажлын алба, иргэдийн бүлэг хамтран Дунд голыг цэвэрлэж байна.

Цэвэрлэгээнд нийт 350 хүн 10 техник хэрэгсэлтэйгээр 5 бүлэгт хуваагдан Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх нийт 11,1км урт, 499500 ам метр талбайг цэвэрлэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийнэ.