Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн замд замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх үүрэг өгсөн. Үүрэг биелж, гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгож байгааг бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, Бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг цаашид шийдэх юм.

Өнөөдрөөс эхэлж иргэн та дараах байршилд тэмдэглэсэн мопед, скүүтэрийн зогсоолд өөрийн түрээслэж буй унаагааа байршуулах боломжтой боллоо.
- Бага тойруугийн гудамж(Зоос гоёлоос GS25 хүртэл ) 218ш
- Сүхбаатарын Талбай автобусны буудал 75ш
- Central Tower(талбайн зүүн талд) 40ш
- Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талд 47ш
- Тусгаар тогтнолын ордон 40ш
- Соёлын төв өргөөний хойд талд 16ш
- Улаанбаатар Зочид буудал 18ш
- Мубисын автобусны буудлын хойд талд Пэтровис барилга 40ш
- Шутис 1-р байрны баруун талд 28ш
- Мубис 4-р байрны баруун талд 46 ш
- Хаан банк баруун талд 15ш
- IT park урд талд 30ш
- Гадаад хэргийн яам 9ш
- Novotel уулзварын урд талд 50ш
- Муис 2ын урд CU 17ш
- Цэцэг Төвийн баруун тал 30ш
Одоогоор Бага тойруугийн 16 байршилд нийт 719 ширхэг тэмдэглэгээ бүхий зогсоол хийгээд байна. Цаашид зогсоолын тоог нэмэгдүүлэх юм.






























