Нутгийн баруун хагаст өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0--5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9-+14 градус, Хангайн нурууны өвөр бэлээр +3-+8 градус, бусад нутгаар 0-+5 градус дулаан байна.
Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.






























