Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2-+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-+15 градус, бусад нутгаар +4-+9 градус дулаан байна.