Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрстэй танилцсан эсэх тухай хариугаа өнөөдөр өгнө.
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь тус намын бүлгээс шинэ сайд нарын нэрс дээр зөвшилцөлд хүрч, олон нийтэд зарласан. Үүний дараа тэдгээр нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т өнгөрсөн пүрэв гарагт хүргүүлсэн бөгөөд АТГ-аас "Ашиг сонирхлын зөрчилгүй" гэсэн албан тоотыг гаргаад буй.
Сайд нарын томилгоог эцсийн бүлэгт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас батламжилна. Үүний өмнө Ерөнхийлөгч томилгоотой холбоотой санал бүхий уг албан тооттой танилцах байх ёстой юм.