УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээллийг сонсох аж.