Хорват Улсын Загреб хотноо болж байгаа жүдо бөхийн 2017 оны Дэлхийн залуучуудын АШТ тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ.
Энэ өдөр манай дөрвөн бөх барилдсан байна. Тэрбээр Колумб, Унгар, Австрийн бөхчүүдийг дараалан ялж хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарсан.
Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Карчаева Аидаг цэвэр, хагас шигшээд Хорватын Тихее Тополовецийг нэмэлт цагт торгуулиар ялжээ. Дэлхийн залуучуудын аваргын төлөө Японы Фүнокүва Харүкатай барилдаж, цэвэр ялагдажэ мөнгөн медалийн эзэн болсон байна.