Шүүгч, прокуророос бусад бүх төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг бэлнээр тараана гэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ онд төсөвт хоёр удаа тодотгол хийж байгаа бөгөөд  эмч, багш нарын цалинг нэмэх асуудал болон хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудлаар Байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийллээ.

Төсвийн байнгын хорооны хуралд Сангийн шинэ, хуучин хоёр сайд оролцож, тодотголтой холбоотой асуудалд хариулт өгч байна.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр  192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор болжээ.

Учир нь Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай  хийсэн тохиролцоонд цалин нэмэхгүй гэсэн.  Тиймээс 55  тэрбумыг нөхөн олговор хэлбэрээр тараах гэнэ. Гэхдээ шүүгч, прокуроруудад олгохгүй аж.