МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлэг завсарлага хүссэн тул хуралдаан өндөрлөв.

Хуралдаан эхлэхэд УИХ-ын дарга М.Энхболд ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр товлосон болохыг гишүүдэд танилцуулав. Ингэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Х.Хаянхярваа төсөв тойрсон асуудалтай холбогдуулж бүлэг дээр дахин нягтлах шаардлагатай. Тав хоногийн завсарлага авч байна гэлээ.

Хуралдаан даргалагчийн зүгээс тус бүлэгт тав хүртэлх хоногийн завсарлага өгч байгааг дуулгаснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.