УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Ардчилсан намын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ийнхүү илэрхийлэх болсон нэг шалтгаан нь үнэхээр Монгол Улсын ядуурал байгалийн баялагийг эзэмшиж гадаадад экспорлох болсоноос эхэлсэн.
Энэ асуудал 2009-2011 оны хооронд энэ асуудал эхэлсэн гэж үзэж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийн ерөнхий санаа бол уул уурхайг баялагтай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээс төрөөс хөндийрүүлэхийг хүссэн. Тэгэхгүй бол шударга ёс, ард түмний ядуурал, арилахгүй юм байна гэдэгтэй нь Ардчилсан нам санал нэгдэж байгаа. Би асуудлыг томоор нь ярихыг хүсч байна. Хэн нэгэн хувь хүн руу биш.
Төрийн ажил завхарч байна. 65-ын бүлгийн үл ойлголцлоос болоод сүүлийн бүтэн сар төр ажлаа хийсэнгүй. Хоорондоо хэрэлдсэн, талцсан хүмүүс л байдаг боллоо. Тиймээс ард түмэн энэ УИХ-ыг ойшоохоо больсон. Би бодож байна.
Дахиад ингээд асуудлаа шийдэж чадахгүй бол би өөрийн бланк дээр шударга улстөрчид гээд байгаа хүмүүстэй нийлээд, энэ УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулна. Энэ байдлаараа төрийн ажил хийвэл бүтэхгүй. Түүнчлэн Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн байнгын хороодын дүгнэлт хэт формальний гарчихлаа. Ингэж гаргаж болохгүй. Энэ бол түүхэнд үлдэх баримт болохоос Ч.Хүрэлбаатар болоод Ерөнхийлөгчийн тухай асуудал биш.
Байнгын хороодын дүгнэлтэд хэн ямар байр суурь илэрхийлсэн бэ гэдэг бол монголын түүхийн хуудсанд уул уурхайн асуудлаар барьж байгаа гишүүдийн байр суурийг хадгалж үлдэх архив байсан. Ингэж төрийн ажилд хандаж болохгүй. Байнгын хороодын дарга нар энэ дүгнэлтэд гишүүдийн эерэг, сөрөг хэлсэн байр суурийг товч бөгөөд тодорхой оруулаагүй юм гэдэгтээ хариулт өг" гэлээ