Пүүл билльярдын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ээс Монгол Улсын тамирчин Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр, Монголын билльярдын спортын түүхэнд шинэ хуудас эхлүүлж ДЗАШТ-ээс жил дараалж мөнгөн медаль хүртсэн тамирчнаар тодорлоо.2016 оны ДЗАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд жилийн дараа энэ медалиа ихэрлүүлж байна.
Энэ жилийн тэмцээний хагас шигшээд Голландын тамирчин Ваныг 11:6 хожиж шигшээд шалгарсан. Аваргын алтан медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын тамирчин Федор Горстод 11:3 хожигджээ.