УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг албан ёсоор байгуулагдлаа.
УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээ байгуулагдсан парламент нь Монгол ардын нам 65, Ардчилсан нам 9, Монгол ардын хувьсгалт намын нэг, бие даагч нэг гэсэн төлөөлөлтэй. УИХ-д сонгогдсон нийт гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх 6 удаагийн парламентуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм.
Тодруулбал,
- УИХ-ын наймдугаар тойрог Баянхонгор аймгаас МАН М.Билэгт
- УИХ-ын 12 дугаар тойрог Дорноговь, Говьсүмбэр МАН Г.Мөнхцэцэг
- УИХ-ын 18 дугаар тойрог Завхан аймгаас АН З.Нарантуяа
- УИХ-ын 22 дугаар тойрог Өмнөговь аймгаас МАН Н.Амарзаяа
- УИХ-ын 25 дугаар тойрог Сэлэнгэ аймгаас МАН Н.Оюундарь
- УИХ-ын 49 дүгээр тойрог Баянзүрх дүүрэг МАН Д.Оюунхорол
- УИХ-ын 51 дүгээр Баянзүрх дүүрэг МАН Б.Саранчимэг
- УИХ-ын 55 дугаар тойрог Хан-Уул дүүрэг МАН Д.Сарангэрэл
- УИХ-ын 62 дугаар тойрог Сүхбаатар дүүрэг МАН Ц.Цогзолмаа
- УИХ-ын 64 дүгээр тойрог Чингэлтэй дүүрэг МАН М.Оюунчимэг
- УИХ-ын 67 дугаар тойрог Баянгол дүүрэг МАН А.Ундраа
- УИХ-ын 71 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэг МАН Н.Гарамжав
- УИХ-ын 75 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэг МАН Б.Ундармаа нар энэ удаагийн парламентад ажиллаж буй.
Үүнээс 12 гишүүн нь МАН-ын гишүүн бол Завхан аймгийн 18 дугаар тойрог нэр дэвшсэн З.Нарантуяа ганцаараа АН-ын гишүүн юм.