Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Төв, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах нөхцөл бүрдэхийг анхааруулж байна.

Энэ сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.