Замын цагдаа руу салаавч гаргаж танхайрсан Б.Баярцогтод холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүгч Х.Идэр даргалсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаанаар зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулсан байна.
Ингэхдээ өмнө нь саатуулагдсан 2 хоногийг хасч тооцохоор болжээ.